GoNEWS.mn GoNEWS.mn

Нийслэлийн шилдэг байгууллагыг шалгаруулна

2016 оны 12 сарын 13
Нийслэлийн шилдэг байгууллагыг шалгаруулна

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлэгч нийслэлийн шилдэг байгууллагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулах гэж байна.

Хамрах хүрээ: Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар

Материалд тавигдах шаардлага: Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн ажлаа баримтжуулсан байх

Шалгаруулалтын материал авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ны өдрийг дуустал

Хүлээн авах байгууллага: Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс. 320981 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтойгэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл