GoNEWS.mn GoNEWS.mn

Б.Гангаамаа Винсон Массифт авирна

2016 оны 12 сарын 13
Б.Гангаамаа Винсон Массифт авирна

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь гарч, эх орныхоо төрийн далбааг мандуулжээ. Энэ удаад тэрбээр хамгийн сүүлчийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр эх орноосоо мордоод байна. Авиралт амжилттай болбол тэрээр дэлхийн долоон тивийн ноён оргилд амжилттай авирсан анхны монгол уулчин болох аж.

 

Г.Нэргүй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл