GoNEWS.mn GoNEWS.mn

Зам тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан боллоо

2016 оны 12 сарын 14
 Зам тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо.Шуурхай хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дотоодын үйлдвэрлэгч болон хувийн хэвшлийнхнийг бодлогын яам дэмжих шаардлагатай талаар онцолсон бол“Экологи бус” компанийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний үйлдвэрлэж буй байгаль орчинд ээлтэй автобус болон бусад тээврийн хэрэгсэл нь ихээхэн шинэлэг ажил хийж байгааг сайшаасан юм. Иймд  салбарын хүрээнд бодлогоор дэмжиж, төлөвлөгөө гарган, шат дараатайгаар дэмжих шаардлагатайг шуурхай хурлын үеэр онцоллоо. Түүнчлэн цахилгаан таксины үйлчилгээ явуулах гадаадын нисэх буудлуудын жишээг судлах, цахилгаан таксины загвартай танилцан саналаа өгөх, буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлахыг татварын бодлогоор зохицуулах, бусад хүчин зүйлстэй уялдуулах асуудлыг судалж, тус компанийн зөв талдаа хүрдтэй болгох боломжтой саналыг судлан үзэх, Гашуунсухайт боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох, Авто замын хяналтын пост байгуулах ЗЦГ-аас тавьсан асуудлыг судлан, зайлшгүй хийх шаардлага байгаа эсэхийг судлан тодорхойлох  үүрэг өглөө.

Г.Нэргүй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл