GoNEWS.mn GoNEWS.mn

Шинэ жилийг угтаж сэрэмжлүүлэв

2016 оны 12 сарын 14
Шинэ жилийг угтаж сэрэмжлүүлэв

Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож буйтай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

1. Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар зоогийн газрыг сонгохдоо дараах зүйлийг харгалзан үзэх шаардлагатай.Үүнд:

• Зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь хоол хүнсний зориулалтаар зохион байгуулагдсан, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах.

• Их хэмжээний хоол хүнснийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн тогооч, ажиллагсдаар бүрэн хангагдсан эсэхийг харгалзан үзэх.

• Хоол хүнсэнд хэрэглэж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай шинжилгээний бичигтэй баталгаажилттай байх, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг холбогдох бичиг баримтанд үндэслэн сайтар хянаж үзэх.

• Мах, махан бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан байдлыг нягтлан үзэх.

2. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх.

• Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх.

• Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх,

• Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.

• Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр,төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх.

• “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэй” гэж хуульчилсан байдаг тул ТА эрхээ зөв эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийгНийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл