GoNEWS.mn GoNEWS.mn

Ц.Нямдорж гишүүн бухимдалтай байна

2016 оны 12 сарын 15
Ц.Нямдорж гишүүн бухимдалтай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. 

Чуулганы хуралдаан товлосон цагаас цаг гаруй хоцорч эхэлсэн бөгөөд УИХ-ыг даргалж байгаа Ц.Нямдорж гишүүн хуралдаа ирээгүй гишүүдийн нэрсийг дуудав. Тэрээр "хуралд суудаггүй юм бол УИХ-д нэр дэвшүүлж яадаг юм, тэр зугаалдаг газраараа явдаг юм байгаа биз. УИХ-ыг сахилгажуулах хэрэгтэй байна. Сүүлийн үед ирц тааруугаас олон нийт дунд дургүйцэл их байна. Ардын нам ирц дээр хэнтэй ч хариуцлага хуваалцахгүй шүү” гэлээ. Мөн Б.Наранхүү гишүүнийг өмнөх сонгуулиар дөрвөн жил Их хуралд суухдаа танхимд орж ирж үг хэлж байхыг нь би бараг хараагүй. УИХ-ын Чуулганд суухаар нойр хүрээд хэлэлцэж байгаа асуудлуудыг нь ойлгодоггүй юм чинь суугаад яахав гэж зурагтын нэвтрүүлгээр хүртэл яриад явж байх юм. Тийм хүнийг байлгах хэрэг байна уу... хэмээн ундууцлаа.

 

Г.Тайчир 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл