GoNEWS.mn GoNEWS.mn

Тайванийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 12 сарын 15
Тайванийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж Тайванийн Хууль зүйн яамны Хууль зүйн академийн Ерөнхийлөгч, хатагтай Пи-юу Цай тэргүүтэй төлөөлөгчид болон Монголын Улсын Ерөнхий прокурорын Гадаад харилцааны хэлтсийн дарга, ноён Г.Ганзориг нарыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах болон бусад албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж Тайваны Хууль зүйн яамны Хууль зүйн академийн төлөөлөгчдөд Монгол Улсын шүүхийн систем, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа болон шүүхийн шинэтгэлийн талаар танилцуулсан юм. Талууд цаашид хууль зүйн судалгаа, шинжилгээ, сургалтын чиглэлээр харилцан туршлага судлах талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Тайванийн Хууль зүйн яамны Хууль зүйн академитай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл