GoNEWS.mn GoNEWS.mn

Монгол, Оросын байгаль орчны сайдууд уулзлаа

2016 оны 12 сарын 15
Монгол, Оросын байгаль орчны сайдууд уулзлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой уулзлаа.  Уулзалтын эхэнд сайдууд   хоёр улсын Засгийн газар  хооронд 1995 онд байгуулсан байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны хил залгаа нутгийн байгаль орчныг хамгаалах, ялангуяа түймэр, гамшгийн үед хамтран ажиллах талаар ахиц, дэвшил гарч, хамтын ажиллагааны шинэ механизм бүрдсэнд сэтгэл ханамжтай байгаагаа онцлов. Мөн хил дамнасан ойн түймэртэй тэмцэх,   тусгай хамгаалалттай газар  нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хил дамнан нүүдэллэдэг зэрлэг ан амьтдын хамгааллын асуудалд хамтран ажиллах  зэрэг   асуудлуудаар санал солилцлоо.

    БОАЖЯ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл