GoNEWS.mn GoNEWS.mn

24цаг.мн сайтаас 200 сая төгрөг нэхэмжилжээ

2012 оны 05 сарын 31
24цаг.мн сайтаас 200 сая төгрөг нэхэмжилжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч, хуульч О.Баасанхүү, МУ-ын хүний гавъяат эмч Л.Жамбалжав нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар 24цаг.мн мэдээллийн сайтад илт гүжирдсэн худал ташаа мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийнх нь дагуу бид тус сайтын захирал Буянбадрахтай холбогдож, тэрхүү ташаалал мэдээллийг бичсэн эрдэмтэн Дүгэр гэгчийгээ илчлэхийг шаардсан. Хэрвээ тэр хүнээ илчилсэн бол бид тус сайтыг шүүхэд өгөх шаардлагагүй байлаа. Харамсалтай нь тэд илчлэхийг хүсээгүй тул хуулинд “хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн цацсан мэдээллийнхээ үнэн мөнийг хариуцана” гэсний дагуу тус сайтыг албан ёсоор шүүхэд өгөхөөр боллоо. Хэрвээ тус гүжирдлэг ганцхан 24цаг.мн сайтаар гараад өнгөрсөн бол бид нэг их асуудал үүсгэхгүй орхих байсан. Харамсалтай нь тус гүжирдлэгээ Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг бүх сайтуудаар нэгэн зэрэг зохион байгуулалттайгаар цацсан тул нэр төрөө сэргээлгэхийг шаардаж 200 сая төгрөгийг нэхэмжилж байна.Түүнчлэн тэрхүү гүжирдлэгийг гаргасан Дүгэр гэгчийг хууль хяналтын байгууллагынхаар олуулж бусдын нэр хүндэд санаатайгаар сэв суулгасных нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно” гэв.

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл