Нүүр › Нийгэм › 10 дугаар сарын 19-нд ихэнх нутгаар нойт...

10 дугаар сарын 19-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

G
Админ
10 дугаар сарын 19-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

 Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 
Салхи Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.