Оршуулгын үйл ажиллагааны тухай хуулийн анхан шатны төслийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа боловсруулж байна.
Гэвч хуулийн төсөлтэй холбоотойгоор нас барсан бүх иргэнийг заавал чандарлах зохицуулалт тусгах гэж байгаа гэх ойлголт олон нийтийн дунд үүсээд байна. Ялангуяа казах иргэдийн дунд шашин, соёлын уламжлалыг нь хөндсөн шийдвэр гарах вий гэсэн болгоомжлол, бухимдал бий болжээ.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодруулахад:
“Тус хуульд заавал чандарлана гэсэн хатуу заалт тусгагдаагүй. Тиймээс иргэд маань тайван байж болно. Харин хуулийн төслийг хэлэлцэх үе шатуудад идэвхтэй оролцож, саналаа илэрхийлээрэй” хэмээн тайлбарлалаа.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн санал, шашин шүтлэг, үндэсний соёл, уламжлалыг харгалзан үзэх нь чухал гэдгийг хэлсэн юм.
БИЧЛЭГ ҮЗЭХ ЛИНК: https://www.facebook.com/share/v/1E1FDaRaSz/