Гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.
2026-2027 оны хүйтний улиралд нийслэл, аймгууд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхүүдэд 21:00-09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны 1500 кВт.цаг хүртэлх төлбөрийг 100 хувь хөнгөлөх юм.
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид аравдугаар сарын цахилгааны төлбөрөө гэрээний хугацаанд төлсөн байх шаардлагатай. Харин өмнөх сарын төлбөрийн үлдэгдлээ арваннэгдүгээр сард барагдуулсан тохиолдолд дараагийн сараас эхлэн хөнгөлөлт тооцогдоно гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.
Мөн тоолуурын заалтыг сарын дундуур бичүүлж, төлбөрөө төлдөг хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцох аж. Тухайлбал, тухайн хэрэглэгчийн төлбөр төлөх гэрээт хугацаа арваннэгдүгээр сарын 15 бол тоолуурын заалт бичих хүртэлх хугацааны буюу арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрийн шөнийн хэрэглээнд хөнгөлөлт тооцох юм байна.
Иймд гэр хорооллын хэрэглэгчид цахилгааны төлбөрийн үлдэгдлээ шалгаж, хугацаанд нь барагдуулснаар шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.