Нүүр › Нийгэм › ДАРХАН-УУЛД ЖИЛД 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТ...

ДАРХАН-УУЛД ЖИЛД 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ “МОН ЖЕЛАТ” ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

G
Админ
ДАРХАН-УУЛД ЖИЛД 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ “МОН ЖЕЛАТ” ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Дархан-Уул аймагт малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах “Мон Желат” үйлдвэр ашиглалтад орлоо.

“Дархан Минж” ХХК нь “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн зээл авч, тус үйлдвэрийг байгуулсан бөгөөд жилд 300 мянган ширхэг бод малын шир боловсруулах хүчин чадалтай юм.

Үйлдвэр жилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэж, 20 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Мөн арьс, шир боловсруулах явцад үүсдэг шохойн хуваадас болон бусад хатуу хаягдлыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээрээ онцлогтой.

Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК энэ онд 570 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс болон орон нутгийн төсөвт 116 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж төлжээ. Мөн Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш нийт 933.2 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлээд байгаа аж.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.