“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр гэмтэл гарсны улмаас станцын үйл ажиллагаа бүрэн зогсжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагууд гэмтлийг шуурхай арилгаж, станцыг хэвийн горимд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын ашиглалтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Тус станц нь 1965 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 26 сумын 60 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг юм.