Дорноговь аймгийн волейболын спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, хүүхэд, залуучуудын дунд тус спортыг түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж ирсэн Ц.Мандах “Спортын мастер” цол хүртэж, өнөөдөр тэмдэг, үнэмлэхээ гардан авлаа.
Ц. Мандах нь Дорноговь аймгийн волейболын шигшээ багт тоглож, улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн туршлагатай тамирчин юм. Тэрээр волейболын спортыг орон нутагт хөгжүүлэх, залуу үеийнхний спортын оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйгаараа онцлогтой.
“Спортын мастер” цол хүртсэн нь түүний спортын замнал, гаргасан амжилт, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн баярт үйл явдал боллоо.