Дундговь аймагт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хог шатааж, дулаан боловсруулах үйлдвэрийн төслийн барилгын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Барилгыг энэ оны 6 сард хүлээлгэн өгөх бөгөөд тус үйлдвэр ашиглалтад орсноор 1 цагт 4 тонн хог шатааж, 1000 орчим айл өрхийг дулаанаар хангах хүчин чадалтай юм байна