Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрийн албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц ашиглалтад оржээ.
Суманд нэн шаардлагатай, эрэлттэй мэргэжлээр ажиллаж байгаа төрийн албан хаагчид (тухайлбал ЕБС-ийн англи хэл, биеийн тамирын багш, цагдаагийн тасгийн дарга, эрэн хайх, аврах салбарын дарга, эрүүл мэндийн төвийн дарга болон их эмч, соёлын төвийн багш нар).
Тус орон сууцанд сумын хэмжээнд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг хамруулж, шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өгөв. Ингэснээр төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдэж, орон нутагт тогтвортой ажиллах боломж нэмэгдэж байна.