Арваннэгдүгээр сард Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр амрах өдөр хоёр удаа тохиож байна.
Тодруулбал, маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн бүх нийтээр амарна. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг ийнхүү Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг өдрийг тохиолдуулан Монгол бөхийн өргөөнд “Чингис хаан” цомын төлөөх хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдана.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож, мөн бүх нийтээр амрах юм.
Ийнхүү энэ сард үндэсний түүх, тусгаар тогтнолтой холбоотой хоёр тэмдэглэлт өдөр тохиож, иргэд бүх нийтээр амрах хуваарьтай байна.