УИХ-ын нэр бүхий таван гишүүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулахаар холбогдох баримтуудыг дэлгэж, АТГ болон хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар өнөөдөр /2026.10.19/ АТГ-ын үүдэнд 11 цагаас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Э.Энх-Эрдэнэ нар "Сүүлийн үед Г.Занданшатарын талаарх илтэд гүтгэсэн шинжтэй, худал мэдээллийг төрийн албан тушаалтнууд хэвлэл мэдээлэл болон сошиал сүлжээнд тарааж байна. Мөн нэр бүхий сэтгүүлчид Г.Занданшатартай холбоотой худал мэдээллийг гадаад хэл дээр орчуулан түгээж байгаа тул энэ талаар АТГ-т шалгуулахаар хандаж байна" гэлээ.
Дэлгэрэнгүйг үзэх:
https://www.facebook.com/share/v/19tCa1dTQg/