Нүүр › Нийгэм › Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх т...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

G
Админ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

Төрийн тэргүүний 14 жилийн дараа хийх энэхүү айлчлал нь Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын хамтарсан тунхаглал байгуулж, стратегийн түншлэлийг бэхжүүлэх тэргүүлэх чиглэлээ тодорхойлохоор төлөвлөжээ.

Түүнчлэн Берлин хотод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлт, Монгол-Германы бизнес форум, шинжлэх ухааны өдөрлөг болон олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулагдана.

Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.