Жагсаалд улсын хэмжээнд ойролцоогоор 550 мянган хүн оролцсон бөгөөд Парис, Марсель, Лилль зэрэг хотод автомашин, барилга байгууламж шатаах, дэлгүүрүүдийг дээрэмдэх, цагдаатай мөргөлдөх тохиолдол гарсан байна.
Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр цагдаа нар 2,400 орчим хүнийг баривчилж, 1,000 орчим цагдаагийн алба хаагч гэмтсэнээс долоо нь хүнд бэртжээ. Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүчирхийллийг буруушааж, тайван байдал, дэг журмыг сэргээхийг уриалан, хууль бус үйлдэлд оролцогчдод хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Себастьен Лекорню нөхцөл байдлыг хэлэлцэх шуурхай хуралдаан хийхээр болжээ.
Үүссэн нөхцөл байдал нь иргэдийн амьжиргааны дарамт, төрийн үйлчилгээний талаарх бухимдал улс төрийн зөрчилтэй давхцаж, нийгмийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байгааг харуулж байна.