Нүүр › Нийгэм › Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд хэсг...

Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, аюултай үзэгдэл ажиглагдана

G
Админ
Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, аюултай үзэгдэл ажиглагдана

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслээр зорчигчдыг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Тодруулбал, иргэд цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд гарахаасаа өмнө цаг агаар болон замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах шаардлагатай юм.

Мөн их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэхийг анхаарууллаа.

Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг урьдчилан бэлтгэх хэрэгтэйг зөвлөжээ.

Түүнчлэн хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул жолооч нар автомашины хурдыг замын нөхцөлд тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Иргэд та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлгийг анхаарч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.