Нүүр › Дэлхий › Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөр...

Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ

G
Админ
Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ

Испанийн төв хэсэгт аравдугаар сарын 28-ны лхагва гарагт өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас  68 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна.

Ослын үеэр Мадридаас Севилья хотыг чиглэн явж байсан галт тэрэг зам дээр зогсож байсан “Iryo” компанийн галт тэрэгтэй мөргөлдөж, хэд хэдэн вагон төмөр замын далангаас унасан байна. Мөргөлдөөний улмаас зарим вагон хөмөрч, нэг вагонд гал гарчээ.

Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнтегийн мэдээлснээр, “Iryo” компанийн галт тэрэг компьютерын системийн гэмтлийн улмаас зогссон бөгөөд хөдөлгөөнийг сэргээх үеэр хяналтын төвөөс хурдны хязгаарлалтгүйгээр галт тэрэгнүүдийг хөдөлгөх шийдвэр гаргасан нь осолд нөлөөлсөн байж болзошгүй байна. Ослын шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа аж.

Ослын газарт олон арван түргэн тусламжийн машин, нисдэг тэрэг ажиллаж, хүнд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Зарим хохирогчийг танихын тулд ар гэрийнхнээс нь ДНХ-ийн дээж авах шаардлагатайг Испанийн Иргэний хамгаалалтын алба мэдээлсэн байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес ослын газарт очихдоо хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, ослын шалтгаан болон болзошгүй хариуцлагагүй үйлдлийг бүрэн тогтоохоо мэдэгджээ.

Энэ нь Испанид 2013 оноос хойших хамгийн олон хүний амь нас хохирсон төмөр замын осол болж байна. Тухайн онд Сантьяго-де-Компостела хотын ойролцоо галт тэрэг осолдож, 80 хүн амиа алдаж байжээ.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.