Нүүр › Дэлхий › Ким Жон Ун Хятадтай холбосон шинэ гүүрэн...

Ким Жон Ун Хятадтай холбосон шинэ гүүрэн дээгүүр зорчлоо

G
Админ
Ким Жон Ун Хятадтай холбосон шинэ гүүрэн дээгүүр зорчлоо

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бямба гарагт Хятадын Даньдун хотод айлчилж, хоёр улсыг холбосон Ялу голын шинэ гүүрээр нэвтэрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Тэрбээр Хятадын төрийн өндөр албан тушаалтан Ван Хунинтай хамт явсан бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг хүлээн авчээ.

Шинээр нээгдсэн гүүр нь Хойд Солонгост шаардлагатай түүхий эд, эрчим хүч, тоног төхөөрөмж тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх юм. Энэ нь хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буйн илрэл гэж Reuters мэдээлэв.

Хятад улс Хойд Солонгосын худалдааны гол түнш хэвээр байгаа ч Пхеньяны Оростой хөгжүүлж буй цэргийн хамтын ажиллагаа Бээжингээс хамаарах хамаарлыг нь бууруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.