Монголын сагсан бөмбөгчин Майк Шаравжамц NBA-ийн хөгжлийн лиг (G лиг)-ийн хоёр дахь тоглолтоо Мемфис багийн эсрэг хийж, 12 оноо авчээ.
Тэрээр энэ тоглолтод 2 хаалт, 1 бөмбөг таслалт, 1 оновчтой дамжуулалт хийж, 2 удаа бөмбөг алдсан бөгөөд нэмэх, хасах үзүүлэлт нь -1 байв.
Майк энэ удаа сэлгээнээс тоглолтод оролцсон тамирчдаас оноогоор тэргүүлж, 10-аас дээш оноо авсан дөрвөн тоглогчийн нэг болжээ.
Тэрбээр өмнөх тоглолтод багаа нэмэх, хасах үзүүлэлтээр тэргүүлж байсан бол хоёр дахь тоглолтдоо оноо авалт болон хамгаалалтын үзүүлэлтээр хувь нэмрээ орууллаа.
Улирал дөнгөж эхэлж байгаа ч Майк G лигийн өрсөлдөөнд өөрийн байр сууриа харуулж, Осеола Мэжик багийн бүрэлдэхүүнд чухал үүрэг гүйцэтгэх боломжтойгоо харуулж байна.