Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулна.
УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн гаргасан уг захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг товлосон байна.
Хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагийн 10:00 цагт Төрийн ордонд болно.
Уг хуралдаан нь Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.
Энэ талаар УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.