Нүүр › Улс Төр › МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. УЧРАЛ: Ипот...

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. УЧРАЛ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно

G
Админ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. УЧРАЛ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно
Ерөнхий сайд Н.Учрал /2026.11.08/ Дорноговь аймагт ажиллах үеэрээ есөн хүүхэдтэй гэр бүл, 5-6 хүүхэдтэй багш нар буюу нийт 10 өрхөд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулан өглөө.
 
Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ирэх жил нийт ипотекийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно. Үүнд түрээслээд өмчлөх орон сууц ч хамаарна гэж Ерөнхий сайд хэллээ.
 
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах өрх бүр орлогодоо тохирсон түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих гэсэн хувилбараас сонгоно.. Хөтөлбөрт, төрийн үйлчилгээний ажилтан, ахмад настан, залуу гэр бүл, төрийн бусад албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүл, гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулна. 56 суманд төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр төвлөрөл саарах, сум, орон нутагт төрийн албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.