Нүүр › Улс Төр › Нийслэлийн МАН-ын хороо Х.Нямбаатарын фр...

Нийслэлийн МАН-ын хороо Х.Нямбаатарын фракцыг "цэвэрлэнэ"

G
Админ
Нийслэлийн МАН-ын хороо Х.Нямбаатарын фракцыг "цэвэрлэнэ"

Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн гэх эрх ямбаа гэнэт орхиод "хотын дарга болно" гээд явсан Х.Нямбаатарт олон талын ашиг сонирхол, эрх мэдэл, эдийн засгийн ашиг хонжоо харсан шийдвэр байсан биз ээ. 

Түүнийг хотын даргын албан тушаалыг сонгосон шалтгаанууд эхнээсээ ил болж, нийтээрээ булавч бултайж, даравч далдайсан бүхнийг нь мэддэг болов. Хэрэг бишдээд ирэх үед орлогч, зөвлөх, туслахаа нохойнд яс шидэж өгч буй мэт хуулийн байгууллагад ноолуулчихаад өөрөө хилийн дээс давж, цахимаар шүлсээ үсэргэж буй. 

Түүнийг 2026.09.25-ны өдрөөс эхлэн АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалаа ашиглах гэмт хэрэгт  холбогдуулан яллагдагчаар татан, шалгаж байгаа. 

Мөн түүнийг Нийслэлийн МАН-ын хорооны даргаас огцруулах хурлын тов зардлагдаж, Х.Нямбаатарын фракц гэгддэг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Баттөр нарыг энэ долоо хоногт багтаан албан тушаалаас нь чөлөөлөх аж. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.