Нүүр › Спорт › Н.НАНДИНХҮСЭЛ NCAA-ГИЙН УЛИРЛЫН НЭЭЛТИЙН...

Н.НАНДИНХҮСЭЛ NCAA-ГИЙН УЛИРЛЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОНД 9 ОНОО АВЧ, БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

G
Админ
Н.НАНДИНХҮСЭЛ NCAA-ГИЙН УЛИРЛЫН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОНД 9 ОНОО АВЧ, БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

Монгол Улсын Гавьяат тамирчин, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн гишүүн Н.Нандинхүсэл АНУ-ын Теннесси мужийн их сургуулийн “Tennessee State Lady Tigers” багт нэгдэж, NCAA-гийн нэгдүгээр дивизионы энэ улирлын анхны тоглолтоо хийлээ.

Тус баг улирлын нээлтийн тоглолтоо “Toccoa Falls Eagles” багийн эсрэг хийж, 95:46-ийн харьцаатай итгэл төгс хожил байгуулсан байна.

Тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авсан “Lady Tigers” баг давуу байдлаа эцсийн мөч хүртэл хадгалж, өрсөлдөгчөө 49 онооны зөрүүтэй буулган авчээ.

Энэ тоглолтод Н.Нандинхүсэл гарааны бүрэлдэхүүнд багтаж, 17 минут талбайд тоглохдоо 9 оноо, 7 удаа самбараас бөмбөг авсан амжилт үзүүлэв.

Харин багийн тоглогч Сома Камара 24 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс тоглосон ЛаКлара Александер 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, дабл-дабл үзүүлжээ.

“Tennessee State Lady Tigers” баг дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 6-ны Баасан гарагт “William & Mary Tribe” багийн талбайд хийнэ.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.