Нүүр › Нийгэм › Нөмрөгийн Дархан цаазат газарт нэвтрэх з...

Нөмрөгийн Дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг олгосон Б.Гантөгс хурандааг ажлаас нь чөлөөлөхгүй

G
Админ
Нөмрөгийн Дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг олгосон Б.Гантөгс хурандааг ажлаас нь чөлөөлөхгүй

Дорнод аймгийн Хал голын Нөмрөгийн Дархан цаазат газарт энэ сарын 8-13-ны өдрүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гал түймэр гарч, байгаль, ан амьтанд ихээхэн хохирол учруулаад буй. Тус түймрийн хохиролын хэмжээг тогтоохоор холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Тус дархан цаазат газарт Мобиком корпорацын удирдлагууд болон орон нутгийн 13 хүнд нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс олгосон.

Түүнийг тус түймрийн буруутан мэт олон түмэнд буруу ташаа ойлголт, мэдээлэл хүрч байгаад харамсаж буйгаа ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Бямбасүрэн хэллээ. Мөн Б.Гантөгс хурандааг ажлаас нь чөлөөлөхгүй, өөр албан тушаалд шилжүүлж ажиллуулна гэлээ. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртсөн. Нөмрөгийн дархан цаазат газар 587,744 га буюу ойролцоогоор 5,880 км² талбайтай. Үүний 80 хувь гэдэг бол 470,195 га буюу ойролцоогоор 4,702 км² гэсэн үг. Энэ хэмжээний экосистем түймэрт автаж, ан амьтан, өвс ургамал сүйдээд байгаа юм. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.