Ардчилсан намын бодлого, шинэчлэлд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Новекс” клуб нэг жилийн ойгоо тохиолдуулан улс төрийн фракц болсноо зарлалаа.
Тус клубыг 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд байгуулсан бөгөөд өдгөө АН-ын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлд төлөөлөлтэй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.
“Новекс” фракцын тэргүүнээр АН-ын Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн зөвлөлийн гишүүн Т.Пүрэвхатанг сонгосон байна.
Фракцад АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Галбадрал тэргүүтэй 28 гишүүн нэгдэж, хамтарсан баримт бичигт гарын үсэг зуржээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр тус фракц нийт 160 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн байна.
Тус фракц цаашид намын бодлого, шинэчлэлд залуусын оролцоог нэмэгдүүлж, улс төрийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залууст гишүүнчлэлээ нээлттэй байлгахаа мэдэгдлээ.