ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков Монголд үүсээд буй шатахууны хомсдолын шалтгааны талаар “Спутник” агентлагт ярилцлага өгөхдөө тайлбар хийжээ.
Түүний мэдээлснээр, ОХУ дотоодын шатахууны зах зээлд хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасралтгүй үргэлжлүүлж байгаа аж.
Харин Монгол Улсын шатахуун хадгалах агуулахын хүчин чадал хүрэлцээгүй, импортлогч компаниуд түгээлт, борлуулалтаа шуурхай зохион байгуулж чадахгүй байгаа нь хомсдол үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс гэж Элчин сайд үзжээ.
Мөн ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг төмөр замаар тэргүүн ээлжид зохион байгуулж байгааг онцолсон байна.