Монгол Улс өнөөдөр шатахуун үйлдвэрлэдэггүй, өрөөл бусдаас 100 хувь хамааралтай боловч боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах нь төрийн үүрэг. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэлээ. Хилээр нэвтрэх, тээвэрлэх хурд, хадгалах хүчин чадлаа нэмж буйгаа үргэлжлүүлнэ. Шатахууны хомсдол, үүнээс үүдэх үнийн огцом савлагааг хязгаарлах бодлого шийдэл юм.
Өөрөөр хэлбэл, урт дараалал үүсгэхгүй байх, хэдэн цагаар ч хамаагүй хүлээсэн ч шатахуунаа авч чаддаг байх боломж гэж Засгийн газрын зүгээс харж байгаа гэсэн үг юм.