Тайланд Улсын Паттаяа хотод энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Азийн 23 орны 240 тамирчин спортын 58 ангилалд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.
Энэ удаагийн тэмцээнд CHECK MEDIA агентлагийн /CHECK.MN/ үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т.Цолмонсайхан амжилттай оролцож, тулааны төрөлд алтан медаль, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Ийнхүү тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.
Сэтгүүлч Т.Цолмонсайханд спортын өндөр амжилт хүсэн ерөөе!