Нүүр › Нийгэм › “Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэ...

“Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох олон улсын өдөр” тохиож байна

G
Админ
“Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох олон улсын өдөр” тохиож байна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 68/163 дугаар тогтоолоор тунхагласан бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын хэмжээнд тэмдэглэж иржээ.

Энэхүү өдрийг бий болгох санаачилга нь 2013 оны арваннэгдүгээр сарын 2-нд Мали улсад Францын “Radio France Internationale” радиогийн хоёр сэтгүүлч амиа алдсантай холбоотой. Тэдний амь насыг хөнөөсөн хэрэг нь сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, халдлагыг таслан зогсоох, гэмт этгээдүүдийг хариуцлагад татах шаардлагыг олон улсын түвшинд дахин анхаарах шалтгаан болсон юм.

Энэ өдрийн гол зорилго нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай, хараат бус, үр дүнтэй мөрдөн шалгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд оршино. Мөн сэтгүүлчид айдас, дарамт, заналхийлэлгүйгээр мэдээлэл цуглуулах, нийтлэх, олон нийтийн мэдэх эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.