Э.Бат-Амгалан: Түрээслээд өмчлөх хэлбэрийн “Солонго 1, 2” орон сууцыг “President” буюу Ерөнхийлөгч хотхон гэж нэрлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт саналаа өгсөн
“Солонго 1, 2” төсөл графикийн дагуу гүйцэтгэл сайтай явж, 5002 айлын орон сууц 50 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 2,400 айлын орон сууцыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэн өгнө.
Орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг цахимаар ёсдүгээр сараас эхлэн зохион байгуулах бөгөөд 100 онооны системээр эрэмбэлнэ.