Нүүр › Нийгэм › ШУА-ийн 16 хүрээлэн нэгдсэн цогцолборт т...

ШУА-ийн 16 хүрээлэн нэгдсэн цогцолборт төвлөрлөө

G
Админ
ШУА-ийн 16 хүрээлэн нэгдсэн цогцолборт төвлөрлөө

Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор ашиглалтад орсноор шинжлэх ухааны 16 хүрээлэн нэг дор төвлөрч, судалгаа, шинжилгээний шинэ орчин бүрджээ.

Тус цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн лаборатори, жишиг үйлдвэрлэлийн цех, номын сан, хурлын заал, олдвор, дээж хадгалах сан хөмрөг, музей зэрэгтэй бөгөөд 3,300 орчим эрдэмтэн, судлаач, ажилтан ажиллах хүчин чадалтай юм.

Шинэ орчин бүрдсэнээр өмнө нь зориулалтын бус, зай талбай багатай өрөөнд байрлаж байсан археологийн олдворын сан хөмрөгийг стандартын дагуу хадгалах, лабораторийн агааржуулалт, температурын тохируулгыг сайжруулах боломж бүрджээ.

Мөн химийн бодис хадгалах зориулалтын агуулах, орчин үеийн лабораторитой болсноор судалгаа, шинжилгээний ажлын чанар, аюулгүй ажиллагаа сайжрахын зэрэгцээ хүрээлэн хоорондын хамтын ажиллагаа өргөжих нөхцөл бүрдсэн байна.

Ингэснээр эрдэмтэн, судлаачид нэг дор ажиллаж, салбар дундын хамтарсан судалгаа, туршилт шинжилгээ хийх боломж нэмэгдэж байгаа аж.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.