СУИС-д суралцаж байхдаа бүлэглэн хүчирхийлэлд өртсөн гэх Ш-ийн хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус хэрэгт дөрвөн хүнийг холбогдогчоор шалгаж байгаа бөгөөд нэг нь БНСУ-д байгаа тул хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа аж. Бусад холбогдогч нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх хурал болсон байна.
Шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд үүний дараа гэм буруугийн шүүх хурал товлогдох юм.
Хэргийг 2011 онд, Ш СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байх үед ангийн долоон эрэгтэй бүлэглэн хүчирхийлсэн гэх гомдолтой холбоотойгоор шалгаж байна.