Нүүр › Нийгэм › Суурь тэтгэврийг 11 дүгээр сарын 1-нээс...

Суурь тэтгэврийг 11 дүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ

G
Админ
Суурь тэтгэврийг 11 дүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ

2026 оны 11 дүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Суурь тэтгэврийг иргэдээс хүсэлт, нэмэлт баримт бичиг шаардахгүйгээр тогтоож, олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал мэдээллээ.

Шинэ зохицуулалтад нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435 мянган иргэн хамрагдах бөгөөд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн байх шаардлагатай. Суурь тэтгэврийн хэмжээ шимтгэл төлсөн хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100–300 мянган төгрөг байх бөгөөд дундаж хэмжээ 224 мянган төгрөг байхаар тооцжээ.

Тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх саналыг төсвийн төсөлд тусгажээ

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх саналыг 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгасан байна. Уг санал нь одоогоор төсвийн төсөлд туссан бөгөөд батлагдсан шийдвэр биш юм.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.