Тэд тендерийн мөнгөөр ингэж жагсана
“Ичигсэд хөдлөх” цагаар жагсаалд турхирагчид шөвөлзөөд эхэлснийг харав уу. “Бүх ард түмний хаврын их чуулган” гэх сүрт гарчиг дор олон янзын хүмүүс жагсаалд уриалан дуудаад байгааг харсан л байлгүй. Гол автор нь А.Отгонбаатар. “Нарантуул”-ын боссын мөнгөн дээр “Үнэн ба зөв” нам гэж амилаад, хэдэн лангууныхаа араас улс төрд орсон субъект. Сошл хаяг дээрээ сар гаруйн өмнөөс гэнэт идэвх орж, хиймэл оюун ухаанаар хиймэл постер шахаж иргэдийг жагсаалд уриалан дуудаж байна. Ихэнх хэсэгтээ өөрөө автор нь болж харагдаж буй мэт боловч “Үнэн ба зөв” намын дарга гэдэг сэтрээ авч хаяагүй байгааг анзаараарай. Ичигсэд хэрхэн хөдлөөд, жагсаал юугаар амилсан бэ?
Засгийн газар эзэн биетэй болмогц олж очоод хачиг наалддаг нэг нөхөр "Ард түмний" нэр бариад жагсаалд турхирч байгаа харагдана лээ...
Орон нутгийн сонгуулийн дүнгээр НИТХ-д МАН үнэмлэхүй олонх болж Х.Нямбаатар засаглахаар болсон. МАН-аас нэр дэвшсэн Б.Сэргэлэнбаатар ч төлөөлөгч болж дэвшсэн. Үүний ар дээрээс А.Отгонбаатар хотын талаар ганц үг ган хийгээгүй. Гаргалгаа нь маш амархан. Б.Сэргэлэнбаатар, А.Отгонбаатар нар нэгэн цагт Залуучуудын холбооны удирдлагын багт багтан бодлогын үйл ажиллагаанд оролцож байсан түүхтэй. НИТХ-д МАН олонх болсон учраас Б.Сэргэлэнбаатар болоогүй 2025 оны нэгдүгээр сарын 27-ний өдрийн 25/18 тогтоолоор Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-н гишүүнээр томилогдсон байдаг юм. За эндээс бүх юм эхэлнэ. “Үнэн ба зөв” намын ЕНБД гэх улс төрийн албан тушаалтай Ш.Мөнхсайхан 2025 оны тавдугаар сарын 08-ны өдөр өмнөх захирлыг нь “пялж” хаяад “Професионалстрой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болов. Сар хүрэхгүй хугацааны дараа 2025 оны зургаадугаар сарын 03-ны өдөр Б.Сэргэлэнбаатартай цуг нэг өдөр эзэн суусан компанийнхаа хувь эзэмшигч боллоо. Компанид эзэн суумагцаа 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр “Сэлбэ дэд төв”-ийн Сэлбэ дэд төвийн багц 197.6тэрбум төгрөгийн тендерт ялалт байгуулсан байгаа юм.
Ердөө гуравхан сарын дотор "Професионалстрой" гэх компанийн удирдлагад очоод "Сэлбэ дэд төв-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан /"Үнэн ба зөв" намын ЕНБД/ нар ялалт байгуулсан байдаг юм.
Тэмцээд байдаг эрх мэдэлтнүүд шигээ эрх мэдлийн гинжин хэлхээнд орчихсон нэг ийм баримт байна. Одоо тэд нэг тийм байдлаар жагсана. Сүүлд сүүдрийн Засгийн газар байгуулах бүх ард түмний жагсаал гэчихсэн явна лээ. Угтаа байна аа, сүүдрийн Засгийн газрыг парламентад суудалтай сөрөг хүчний нам байгуулж, эрх баригчидтайгаа тэмцдэг юм. Парламентын гадна сүүдрийн Засгийн газар байх боломжгүй. Сүүдэрт мөнгөн доороо хорогдсон этгээдүүдийн ч хийдэг эд биш. Эрх мэдлийн жижиг сүлжээнийхэн ч хүсдэг зүйл биш. Поророгийн найзууд гэдэг шиг танил талаараа нийлж тендер цохичхоод “ард түмний хаврын их чуулган” гэж улс төр хиймээргүй байна...