Нүүр › Нийгэм › “THE MONGOLZ” БАГ “IEM BEIJING 2026” ТЭМ...

“THE MONGOLZ” БАГ “IEM BEIJING 2026” ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

G
Админ
“THE MONGOLZ” БАГ “IEM BEIJING 2026” ТЭМЦЭЭНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монголын цахим спортын “The MongolZ” баг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “IEM Beijing 2026” олон улсын тэмцээний дэд байрт шалгарлаа.

Тус баг арваннэгдүгээр сарын 8-нд болсон тэмцээний финалын тоглолтод Европын “MOUZ” багтай учраа таарч, цуврал тоглолтод 0:3-аар ялагдсан байна. Ийнхүү “The MongolZ” баг тэмцээнийг хоёрдугаар байраар өндөрлүүлж, нийт 210 мянган ам.долларын шагнал хүртэхээр болжээ.

Шагналын сангаас 50 мянган ам.долларыг тоглогчдод олгох бол 160 мянган ам.доллар нь клубын урамшуулал юм.

“The MongolZ” багийн хувьд хагас шигшээ шатанд “NAVI” багийг 2:0-ээр буулган авч, финалд шалгарсан билээ.

Ийнхүү Монголын баг дэлхийн шилдэг багууд өрсөлдсөн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, дэд байрын эзэн боллоо.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.