Нүүр › Нийгэм › Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэн...

Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө даатгалаар үнэгүй эмчлүүлнэ

G
Админ
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө даатгалаар үнэгүй эмчлүүлнэ

2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн, өдрийн эмчилгээ шаардлагатай хүүхдүүд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой болжээ.

Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцад 100,000 төгрөгийн санхүүжилт олгох бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан бүрэн хариуцна.

Эмчилгээний багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмийн болон физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг үйлчилгээ багтана. Эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч үзлэгээр тогтоох юм.

Энэхүү зохицуулалт нь хүүхдүүдэд гэртээ ойрхон эрүүл мэндийн тусламж авах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой.

Хүүхэд халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.