УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдэл салбар, албан тушаалын ангиллаас хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин 233,000–328,000 төгрөгөөр, шинжлэх ухааны салбарын ажилтнуудынх 450,000–573,000 төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ.
Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 583,000–903,000 төгрөгөөр, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдынх 530,000–780,000 төгрөгөөр нэмэгдэхээр байна. Харин төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 477,000–818,000 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ.
Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн тогтоохоор болсон байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 478,000-аас 600,000 төгрөг, асаргааны тэтгэмж 330,000-аас 370,000 төгрөг болж нэмэгдэнэ. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч буй иргэний тэтгэмж 484,000-аас 524,000 төгрөг болох аж.
Цалингийн хэмжээ нь албан тушаалын ангилал, нийслэл болон орон нутагт ажиллаж байгаагаас хамаарч өөр байх бөгөөд зарим орон нутагт 20–40 хувийн нэмэгдэл тооцохоор танилцуулжээ.
|
№ |
Салбар, ангилал |
Нэмэгдэх хэмжээ |
|---|---|---|
|
1 |
Эрүүл мэнд |
233,000–328,000 ₮ |
|
2 |
Шинжлэх ухаан |
450,000–573,000 ₮ |
|
3 |
Соёл, урлаг, биеийн тамир, спорт |
583,000–903,000 ₮ |
|
4 |
Төрийн мэргэжлийн үйлчилгээ |
530,000–780,000 ₮ |
|
5 |
Төрийн нийтлэг үйлчилгээ |
477,000–818,000 ₮ |
|
№ |
Тэтгэвэр, тэтгэмжийн төрөл |
Өмнөх хэмжээ |
Шинэ хэмжээ |
Нэмэгдэх дүн |
|---|---|---|---|---|
|
1 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамжийн тэтгэвэр |
478,000 ₮ |
600,000 ₮ |
122,000 ₮ |
|
2 |
Асаргааны тэтгэмж |
330,000 ₮ |
370,000 ₮ |
40,000 ₮ |
|
3 |
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй иргэний тэтгэмж |
484,000 ₮ |
524,000 ₮ |
40,000 ₮ |
|
Үзүүлэлт |
Тоон мэдээлэл |
|---|---|
|
Хэрэгжиж эхлэх огноо |
2026.11.01 |
|
Орон нутагт тооцох боломжтой нэмэгдэл |
20–40% |