“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн газрын дарга Ж.Энхбаатар: Өнөөдрийн байдлаар 1520 айлаас түрээсийн нөхцөлтэй 592, түрээслээд өмчлөх гэрээтэй 918 айл байна. Одоо сул орон сууц байхгүй. “Солонго-1” төслийн хүрээнд 2042 айлын орон сууц долоодугаар сарын 30-нд ашиглалтад орж, журмын хүрээнд иргэдийг сонгон шалгаруулна.