Украины арми фронтын шугамын дагуу урагшилж байгаа ч газар нутгийн ололт амжилт харьцангуй бага байгааг “The Economist” сэтгүүл мэдээллээ.
Оросын арми Украины фронтын шугамд байр сууриа хадгалахад хүндрэлтэй байгаа энэ үед Украины хотууд болон иргэдийн өдөр тутмын амьдралд шаардлагатай дэд бүтцэд чиглэсэн бөмбөгдөлт, довтолгоогоог эрчимжүүлж байна.
Тэр дундаа Украины төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийг онилсон халдлага нэмэгдэж байгаа нь ирэх өвлийн улиралд илүү ноцтой үр дагавар дагуулж болзошгүйг онцолжээ.
Харин Украин улс хариу цохилт өгч, фронтын нөхцөл байдалд өөрчлөлт оруулахыг зорьж байна.
Мөн ACLED, Дайны судалгааны хүрээлэн (ISW), AEI-ийн Critical Threats Project болон НАСА-гийн мэдээлэлд тулгуурласан газрын зурагт Украины нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гал түймрийн байршлыг харуулжээ. Үүнд дайны ажиллагаатай холбоотой гал түймрийг улаан, бусад гал түймрийг саарал өнгөөр тэмдэглэсэн байна.