Нүүр › Дэлхий › Усны булга үржүүлгийн фермд шувууны тому...

Усны булга үржүүлгийн фермд шувууны томуу дэгдэж, цар тахлын эрсдэлийн нэмэгдүүлж байна

G
Админ
Усны булга үржүүлгийн фермд шувууны томуу дэгдэж, цар тахлын эрсдэлийн нэмэгдүүлж байна

АНУ-ын Юта мужийн усны булга, үслэг эдлэлийн үржүүлгийн фермд H5N1 шувууны томуу хоёр сар гаруйн өмнө дэгдсэн ч халдвар авсан амьтдыг устгах арга хэмжээ одоог хүртэл аваагүй байгаа аж. Энэхүү үйлдэл нь мэргэжлийн байгууллагуудын санааг зовоож байна.

АНУ-ын бие даасан, ашгийн бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйн байгууллага "ProPublica"-ын дурдсанаар, мужийн болон холбооны түвшний байгууллагууд халдварын тархалтыг хязгаарлах, фермийн ажилчдыг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн хяналтад авах чиглэлээр хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Харин энэ талаар АНУ-ын холбогдох байгууллагууд усны булгыг вакцинжуулах, олноор нь устгах, нөхөн төлбөр олгох тусгай хөтөлбөргүй байгааг тайлбарлажээ.

Мэргэжилтнүүд усны булганы амьсгалын замын эсүүд хүнийхтэй төстэй тул вирус мутацид орж, хүнд халдварлах чадвараа нэмэгдүүлэх эрсдэл байгааг анхааруулсан байна. Гэхдээ одоогоор уг фермтэй холбоотой хүний халдвар батлагдаагүй бөгөөд H5N1 вирус хүнээс хүнд шууд дамжиж байгаа нотолгоо гараагүй байна.

АНУ-ын эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлах, фермийн ажилчдын эрүүл мэндийг хянах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай эсэх асууда дээр анхаарлаа хандуулж байна. Эх сурвалж ВВС.com

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.