Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 29 байгууллагын 19 багийн 600 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн баг тамирчид амжилттай оролцлоо. Тус корпорацийн баг эрэгтэй шатрын төрөлд багийн дүнгээр алтан медаль хүртсэн бол эрэгтэй ширээний теннисний төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, и-спорт гэсэн таван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд нийлбэр дүнгээр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн боллоо.