Цахим орчинд өөрийнх нь нэр, зураг, албан тушаалыг ашиглан 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээтэй холбоотой хуурамч мэдээлэл тараасан асуудлаар Мөнхтүшингийн Онон цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.
Тэрбээр Instagram-ын “madina.dina08” хаягаар төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой гэх агуулгатай, 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээний тухай мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд уг мэдээлэлд өөрийнх нь нэр, зураг, албан тушаалыг ашигласан гэж мэдэгджээ.
Мөн тухайн үйл явдалд оролцоогүй бөгөөд мэдээлэлд дурдагдсан хүн өөрийг нь төмөр замын дарга хэмээн танилцуулсан боловч бодит байдал дээр төмөр замын дарга биш байсан гэдгийг онцолсон байна.
Тэрбээр уг мэдээлэл нь өөрийнх нь нэр хүнд, гэр бүл, хамт олон болон төмөр замын салбарын ажилтнуудын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг дурдаад, худал мэдээлэл тараасан асуудлыг шалгуулах, үнэн зөв мэдээллийг залруулан нийтлэх хүсэлт гаргажээ.
Мөн 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны 11:30 цагт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст биечлэн очиж мэдээлэл, тайлбар өгөхөө мэдэгдсэн байна.