Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэх бөгөөд үүнд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортын нөхцөл байдал, “Шинэ цагийн малчин” үндэсний хөтөлбөр, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны ажлын гэрээ зэрэг асуудал багтжээ.
Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, орон сууцны захиалгын гэрээнээс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн суурин телефон холбооны нэгдсэн сүлжээний талаар авах арга хэмжээг хэлэлцэж байна.